top of page
ACP 로고 New-01.png

About Us

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. 

Манай компаний дэргэдэх "Эй Си Пи" сургалт зуучлалын төв нь оюутан сурагч, залуу боловсон хүчнийг дэмжин чиглүүлэх, хөгжүүлэх төдийгүй соёлтой хувь хүнийг бэлтгэх зорилготой томоохон төслийн эхлэл хэсэг юм. 

Үүсгэн байгуулагч гүйцэтгэх захиралын хувьд миний алсын хараа бол "Эй Си Пи" сургалт зуучлалын төвийг илүү хүчирхэг, эрүүл брэнд  болгох явдал юм. Үүнд хүрэхийн тулд бүх ажилчид, суралцагч нарт эрүүл ажиллах, суралцах орчныг бүрдүүлэх нь чухал юм. Цаашилбал, ажилтан бүр бие дааж ажлын үр шимийг хүртэх орчинг бүрдүүлэхийн төлөө, суралцагч бүр хөгжиж зорилгодоо хүрэхэд нь дэмжлэг болохын төлөө эрч хүчтэй урагшлах болно. 

Түүнчлэн олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа хадгалахын тулд сүүлийн үеийн сургалтын систем, мэдээ мэдээллийг байнга нэвтрүүлж, боловсролын шинэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж үзэх, зах зээлийн өөрчлөлтөд уян хатан хандах зэргээр алхам тутамдаа хөгжих болно. 

 

Мөн манай компани хүнд хэцүү нөхцөлд ч гэсэн хувьцаа эзэмшигчдийнхээ ойлголцлын ачаар нэгдмэл байж, олон сорилтыг даван туулж чадсан. Та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. 

 

                                                                 Хүндэтгэсэн: 

  Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

Г.Анужин

bottom of page